П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл
Улаанбурхан өвчин бүртгэгдсэн шалтгаанаар зарим аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж Боловсролын сайд үзэж байна.
Мэдээллийн алба

Улаанбурхан өвчин бүртгэгдсэн шалтгаанаар зарим аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж Боловсролын сайд үзэж байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар Дундговь аймагт улаанбурханы 8 тохиолдол батлагдаж, дахин сэжигтэй тохиолдол нэмэгдэж байгаа учраас сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргасан байна.
Тэгвэл өнөөдөр Боловсролын сайд энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж, орон нутгийн удирдлагуудын цахимд шилжүүлсэн шийдвэрийг цуцаллаа.
Боловсролын сайд П.Наранбаярын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл


















