Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхон 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна

Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
П.Орхон 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна
П.Орхон 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

ДБНХ-оос насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” ОУТ-ийг харгалзан дэлхийн чансааг гаргав.

Энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдаж байна. Тодруулбал, ОУХМ Э.Нарангэрэл 50 кг-д 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв.

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

50 кг
1. Chun LEI (CHN) // 24 оноо
2. Vinesh VINESH (IND) // 22
3. Yui SUSAKI (JPN) // 21
4. Yuki IRIE (JPN) // 20
5. Э.Нарангэрэл Монгол // 20

53 кг

  1. Yongmi PAK (PRK) // 22
    2. Sumiya ERDENECHIMEG (MGL) // 20
    3. Nanami IRIE (JPN) // 19
    4. Zhuldyz ESHIMOVA (KAZ) // 18
    5. Yu MIYAHARA (JPN) // 18

55 кг
1. Saki IGARASHI (JPN) // 21
2. Hyemin OH (KOR) // 19
3. Э.Даваачимэг Монгол // 17
4. Lannuan LUO (CHN) // 17
5. Stalvira ORSHUSH (RUS) // 16

57 кг
1. Xingru PEI (CHN) // 22
2. Sara NATAMI (JPN) // 20
3. Sae NANJO (JPN) // 19
4. А.Батцэцэг Монгол // 18
5. Yeseul KIM (KOR) // 18

59 кг
1. Ningning RONG (CHN) // 22
2. Nabira ESENBAEVA (UZB) // 20
3. Bisola MAKANJUOLA (NGR) // 18
4. Shoovdor BAATARJAV (MGL) // 18
5. Sangeeta SANGEETA (IND) // 18

62 кг

  1. П.Орхон Монгол // 22
    2. Xiaojuan LUO (CHN) // 20
    3. Yurika ITO (JPN) // 18
    4. Sakshi MALIK (IND) // 18
    5. Kayla colleen kiyoko MIRACLE (USA) // 17

65 кг
1. Petra maarit OLLI (FIN) // 18
2. Kaur NAVJOT (IND) // 18
3. Hannah Amuchechi RUEBEN (NGR) // 17
4. Miwa MORIKAWA (JPN) // 16
5. Miyu IMAI (JPN) // 16

68 кг

  1. Feng ZHOU (CHN) // 21
    2. Danielle suzanne LAPPAGE (CAN) // 20
    3. Ш.Түмэнцэцэг Монгол // 19
    4. Blessing OBORUDUDU (NGR) // 18
    5. Alla CHERKASOVA (UKR) // 18

72 кг
1. Yue HAN (CHN) // 18
2. Anna jenny eva maria FRANSSON (SWE) // 16
3. О.Насанбурмаа Монгол // 16
4. Winnie GOFIT (NGR) // 15
5. Tatiana KOLESNIKOVA MOROZOVA (RUS) // 14

76kg
1. Qian ZHOU (CHN) // 21
2. Adeline maria GRAY (USA) // 20
3. Hiroe MINAGAWA SUZUKI (JPN) // 19
4. Yasemin ADAR (TUR) // 18
5. Elmira SYZDYKOVA (KAZ) // 17

Хуваалцах