Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхон дэлхийд аман хүзүүджээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хэдхэн хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Орхон дэлхийд аман хүзүүджээ
П.Орхон дэлхийд аман хүзүүджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хэдхэн хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргажээ.

Энэхүү чансааг өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан үзсэн байна.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ П.Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон С.Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86кг-д П.Өнөрбат 18, 125кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт бичигдэв.

Хуваалцах