П.Орхон, Э.Бэхбаяр, С.Батцэцэг, Н.Золбоо нар “Бөртэ чоно”-д нэр дэвшив
Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 15 жилтэйгээ золгож байна.
Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Дан Колов болон “Монголиа Опен” ОУТ-ий аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэй шилдэг тамирчинд “Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Красноярск, Улаанбаатар, Мадрид, Варшавын Олон улсын “А” зэрэглэлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 2017 оны Азийн АШТ-д түрүүлсэн амжилтаар хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, “Чебоксар-2017” Дэлхийн цомд багаараа гуравдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшив.
Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.


















