Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхон эхний учраагаа оноогоор цэвэр яллаа

Ийнхүү тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссон, БНСУ-ын Жан Юун Сил нарын ялсантай 1/8 шигшээд хүч үзэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Орхон эхний учраагаа оноогоор цэвэр яллаа
П.Орхон эхний учраагаа оноогоор цэвэр яллаа. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парис хотод яг одоо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж буй. Дөнгөж сая 63 кг-ын жингийн барилдаан маш сонирхолтой боллоо.

Тодруулбал Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шерантай эхний барилдаанаа хийж, 3:21 минутад оноогоор цэвэр (10:0) ялав.

Ийнхүү тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссон, БНСУ-ын Жан Юун Сил нарын ялсантай 1/8 шигшээд хүч үзэх юм.

Хуваалцах