Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхон тэргүүтэй манай таван бөх өнөөдөр хүч үзнэ

Наадмын эхний өдөр чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Э.Бэхбаяр алтан медаль хүртэж, Жакарта хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Орхон тэргүүтэй манай таван бөх өнөөдөр хүч үзнэ
П.Орхон тэргүүтэй манай таван бөх өнөөдөр хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам үргэлжилж байна.

Наадмын эхний өдөр чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Э.Бэхбаяр алтан медаль хүртэж, Жакарта хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв.

Мөн ОУХМ О.Үйтүмэн амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн болоод байна. Тэгвэл өнөөдөр таван бөх зодоглоно.

Азийн зуны спортын XVIII их наадмын хоёр дахь өдрийн хуваарийг танилцуулж байна.

Чөлөөт бөх:

Эрэгтэй 125 кг: Н.Золбоо – 14:00 цаг + 21:24 цаг (шигшээ)
Эмэгтэй 50 кг: Э.Нарангэрэл – 14:00 + 20:12 цаг (шигшээ)
Эмэгтэй 53 кг: Э.Сумъяа – 14:00 + 20:30 цаг (шигшээ)
Эмэгтэй 57 кг: А.Батцэцэг – 15:12 + 20:48 цаг (шигшээ)
Эмэгтэй 62 кг: П.Орхон – 15:36 + 21:06 цаг (шигшээ)

Хуваалцах