П.Орхонд маргааш гавьяат тамирчин цол, тэмдэг гардуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ.
Мэдээллийн алба

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин8 ОУХМ Пүрэвдоржийн Орхон төр, түмэндээ үнсүүлэх нь ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ.
Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь гавьяат тамирчин болж, төрийн одон медаль хүртэх болж байна.
Түүний цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд гардуулах аж.


















