Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

П.Орхоныг “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга, Украйны тамирчин Юлиа Ткачийг 6:3 онооны харьцаатай ялсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
П.Орхоныг “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
П.Орхоныг “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

"Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг өчигдөр “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга, Украйны тамирчин Юлиа Ткачийг 6:3 онооны харьцаатай ялсан юм. П.Орхон нь С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин.

Харин Монгол Улсаас чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болж алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.

Хуваалцах