П.Тэмүүжин дагах тулаан хийх боломжгүй боллоо
Манай улсын тамирчин П.Тэмүүжин таеквондогийн 68 кг-ын жинд дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ний хоёр удаагийн аварга Жоел Гонзалезтэй шөвгийн наймд учраа таарч ялагдсан билээ.
Мэдээллийн алба

Манай улсын тамирчин П.Тэмүүжин таеквондогийн 68 кг-ын жинд дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ний хоёр удаагийн аварга Жоел Гонзалезтэй шөвгийн наймд учраа таарч ялагдсан билээ. Хэдийгээр манай тамирчин ялагдсан ч Гонзалез дараагийн учраагаа ялсан бол дагах тулаан хийх боломжтой болох байв.
Гэвч түүнийг давсан Испанийн тамирчин Гонзалез Иорданы тамирчинд 12:7 харьцаатайгаар ялагдсанаар манай тамирчин дагах тулаан хийх боломжгүй боллоо.


















