П.Тэмүүжин, М.Түмэнбаяр, Б.Намуун нар медаль хүртлээ
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин өчигдөр алтан медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожжээ. Ингэхдээ Малайз Улсын тамирчинтай тулалдаж өрсөлдөгчөө илт давуугаар хожиж уг тэмцээнд аваргалжээ.
Мэдээллийн алба

Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Индонез Улсын Жакарта хотод болсон ''18 th Asian Games Invitation Tournament'' тэмцээнээс медаль зүүлээ. Тодруулбал, ''Алдар'' спорт хорооны таван тамирчин тус тэмцээнд өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртсэн юм.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин өчигдөр алтан медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожжээ. Ингэхдээ Малайз Улсын тамирчинтай тулалдаж өрсөлдөгчөө илт давуугаар хожиж уг тэмцээнд аваргалжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн боллоо.


















