Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Панама улсын ерөнхийлөгч асанг түр саатуулжээ

Панама улсын Ерөнхийлөгчөөр 2009-2014 онд ажиллаж байсан Рикардо Мартинели-г АНУ-ын Майами хотод байхад нь тус улсын шүүх баривчлах тухай шийдвэр гаргасан.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Панама улсын ерөнхийлөгч асанг түр саатуулжээ
Панама улсын ерөнхийлөгч асанг түр саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Панама улсын Ерөнхийлөгчөөр 2009-2014 онд ажиллаж байсан Рикардо Мартинели-г АНУ-ын Майами хотод байхад нь тус улсын шүүх баривчлах тухай шийдвэр гаргасан. Түүнийг Панама улсын шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын Маршалын алба баривчилжээ. Тэрбээр өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан аж.

Рикардогийн хувьд 2015 оны нэгдүгээр сарын сүүлчээр эх орноо орхин оргон зайлжээ. Панама улсын эрх бүхий байгууллагууд түүнийг хууль бусаар тагнаж, чагнасан болон авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр 21 жилийн хорих ял эдэлж магадгүй болоод байгаа юм байна.

Хуваалцах