Пара байт харваачид Японд хамтарсан бэлтгэл хийнэ
Монголын байт харвааны холбооны таван тамирчин, хоёр дасгалжуулагч Японы Цүбамэ хотноо “Рио-2016” олимпийн наадмын бэлтгэлээ базаахаар болжээ.
Мэдээллийн алба

Монголын байт харвааны холбооны таван тамирчин, хоёр дасгалжуулагч Японы Цүбамэ хотноо “Рио-2016” олимпийн наадмын бэлтгэлээ базаахаар болжээ. Энэхүү бэлтгэл нь ирэх долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд тус улсын хоёр тамирчин нэмэгдэх гэнэ.
2020 оны олимп Токио хотод болох тул дээрх хамтарсан бэлтгэл ч чухал нөлөө үзүүлнэ гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, байт харвааны холбооны тэргүүн Д.Баатаржав хэллээ.


















