Пара цаначид 18, 19-р байрт орлоо
“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлсэн.Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.

Эхний 12 байрт шалгарсан тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


















