Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Париба Мастерс" тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо

Теннисийн эрэгтэйчүүдийн ганчаарчилсан болон хосын төрөлд чансаа олгох Париба Мастерс тэмцээн Францын Парис хотноо үргэлжлэн явагдсаар байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Париба Мастерс" тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо
"Париба Мастерс" тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Зураг: МҮОНРТ

Теннисийн эрэгтэйчүүдийн ганчаарчилсан болон хосын төрөлд чансаа олгох Париба Мастерс тэмцээн Францын Парис хотноо үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр гуравдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Гуравдугаар тойрогт дэлхийд чансаагаараа 7-д бичигдэж байгаа Японы теннисчин Кей Нишикори, чансааны 32-т бичигдэж байгаа Жереми Шарди нар тоглолоо. Тоглолтын эхний үед Японы теннисчин 7-6 харьцаатай тоглолтыг хошуучилж эхэлсэнээр эхний үеийн дараах байдлаар 7-6 харьцаатайгаар Нишикоригийн ялалтаар өндөрлөв.

Харин тоглолтын хоёрдугаар үед тамирчид эн тэнцүү өрсөлдсөн хэдий ч зохион байгуулагч орны тамирчин Шаарди нэг оноо илүү авснаар 7-6 харьцаатайгаар энэ үе төгссөн. Улмаар шийдвэрлэх гуравдугаар үед Францын теннисчин Шаарди-гийн хувьд тийм ч оновчтой сайн давуулалт хийж чадалгүй оноо алдсаар Японы тамирчин Нишикоригийн давамгайллаар тоглолт 6-1 харьцайтайгаар өндөрлөсөн юм. Японы тамирчин Нишикори дараагийн үедээ чансааны 36-д бичигдэж байгаа Аргентины теннисчин Леонардо Мэйр, чансааны 9-д бичигдэж байгаа Францын тамирчин Ричард Гаскай нарын хэн хожсонтой нь тоглоно.

Чансааны 3-т бичигдэж байгаа Их Британы тамирчин Энди Мюррей, чансааны 46-д бичигдэж байгаа 18 настай Хорватын залуу тамирчин нарын хооронд болсон. Энди Мюррей аргагүй туршлагатай тоглогч гэдгээ харуулж хоёр үеийн турш ил давамгай байдлаар 6-1, 6-2 харьцаатай ялалт байгууллаа.

Тоглолт ердөө 58 минутын турш үргэлжилсэн. Их Британы тамирчин Энди Мюррей энэ хожлоо авснаар шөвгийн 16-д дэлхийн чансааны 16-д бичигдэж байгаа Белгийн теннисчин Дэвид Гоффинтэй тоглохоор болж байна. Дэвид Гоффин 3 дугаар тойрогт чансааны 87-д бичигдэж байгаа Сербийн тамирчин Дусан Лажовикийг хоёр үеийн турш 6-2, 6-2-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн 16-д тунаж үлдээд байгаа юм. Хоёр тамирчин энэ сарын сүүлээр зохиогдох Давис цомын шигшээд халз тоглох юм.

Гуравдугаар тойргийн нэгэн сонирхолтой тоглолт чансааны 2-т бичигдэж байгаа Швейцарын тамирчин Рожер Федерер, чансааны 28-д бичигдэж байгаа Италийн теннисчин Андрейс Сеппи нарын хооронд өрнөлөө. Рожер Федерер ердөө 47 минутын дотор Италийн теннисчин Андрейч Сеппиг хожсон юм.

Сеппи оноо авах боломж хайн тоглож байсан хэдий ч Федерер түүнд ямар ч боломж олгосонгүйгээр хоёр үеийн турш 6-1, 6-1 харьцаатайгаар буюу 92 хувийн илт давуу байдлаар хожлоо. Тэрээр дараагийн тойрогт чансааны 13-т бичигдэж байгаа АНУ-ын теннисчин Жош Иснертэй тоглоно.

Хуваалцах