Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Парис-2024" олимпын эрх нэгээр нэмэгдлээ

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Парис-2024" олимпын эрх нэгээр нэмэгдлээ
"Парис-2024" олимпын эрх нэгээр нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотод өнөөдөр болсон "Токио-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна.

Онцлоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах