Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн эхэллээ

Тус тэмцээн нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 17-ны 14:00 цагт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн эхэллээ
“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна.

Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ-ын баг 25 тамирчинтай ирсэн нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ.

Тус тэмцээн нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 17-ны 14:00 цагт болно.

Хуваалцах