Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Парис-2024” олимпын наадамд эрэгтэйчүүд уран сэлэлтээр өрсөлдөнө

Уран сайхны усан сэлэлтийн тэмцээнд эрэгтэй тамирчдыг нэмсэн нь “Парис-2024” наадамд жендерийн тэгш байдлыг хангах ОУОХ-ны эрхэм зорилгын бас нэг алхам болж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Парис-2024” олимпын наадамд эрэгтэйчүүд уран сэлэлтээр өрсөлдөнө
“Парис-2024” олимпын наадамд эрэгтэйчүүд уран сэлэлтээр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олимпын түүхэнд анх удаа эрэгтэйчүүдэд уран сэлэлтийн тэмцээнд оролцох эрх олгожээ. Ингэснээр 2024 оны Парисын олимпод эрэгтэй уран сэлэлтийн төрөл нэмэгдэж орох болов. Үүнийг 12 дугаар сарын 22-нд "FINA" ОУОХ-ноос уран сэлэлтийн багийн төрөлд эрэгтэйчүүдийг оролцохыг зөвшөөрч, нэг багт дээд тал нь хоёр эрэгтэй тамирчин оролцохыг зөвшөөрснөө зарлалаа.

Уран сайхны усан сэлэлтийн тэмцээнд эрэгтэй тамирчдыг нэмсэн нь “Парис-2024” наадамд жендерийн тэгш байдлыг хангах ОУОХ-ны эрхэм зорилгын бас нэг алхам болж байгаа юм.

2024 оны усан сэлэлтийн тэмцээнд 96 тамирчин оролцох бөгөөд тус оны наймдугаар сарын 5-10-ны хооронд таван төрөлд өрсөлдөх аж.

Уран сайхны сэлэлт зуны олимпын хөтөлбөрт 1984 оноос эхлэн багтсан. Өдгөө хос, баг гэсэн төрлөөр тамирчид медалийн төлөө өрсөлддөг бөгөөд хуучин ганцаарчилсан төрөл мөн багтдаг байв.

Хуваалцах