Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.

Хуваалцах