“Парисын их дуулга”-д 50 орны 352 тамирчин оролцоно
Жүдо бөхийн энэ оны хамгийн анхны том тэмцээн бол “Парисын их дуулга”. Тус тэмцээн энэ сарын 11-12-нд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн энэ оны хамгийн анхны том тэмцээн бол “Парисын их дуулга”. Тус тэмцээн энэ сарын 11-12-нд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар уг тэмцээнд 50 орны 352 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Харин манай улсаас дараах тамирчид оролцохоор болжээ.
Эрэгтэй:
60 Б.Амартүвшин, Ж.Амарболд
66 Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр
73 Н.Хадбаатар, С.Баяртүвшин
81 Н.Дагвасүрэн
90 Г.Алтанбагана
+100 Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
48 М.Уранцэцэ
52 П.Буянхишиг, Л.Сосорбарам
57 Ц.Хулан
63 Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч
70 Б.Хулан
78 О.Жавзмаа, Э. Гандиймаа нар зодоглоно.


















