Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ

Жүдо бөхийн календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг томоохон тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд дээрх тэмцээн багтдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ
Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын жүдочид өчигдөр Франц улсыг “дайлаар мордлоо”. 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Парисын “Их дуулга” маргааш эхлэх юм.

Жүдо бөхийн календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг томоохон тэмцээнүүдийн тэргүүн эгнээнд дээрх тэмцээн багтдаг.

Тэгвэл уг тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэй, эмэгтэй нийлсэн 11 жинд манай жүдочид өрсөлдөх юм.

Тамирчдын нэрсийг танилцуулья.

Эрэгтэй:

-60 кг: Б.Амартүвшин

-66 кг: Г.Хэрлэн

-66 кг: Ё.Басхүү

-73 кг: Н.Хадбаатар

-73 кг: Ц.Цогтбаатар

-81 кг: О.Ууганбаатар

-90 кг: Г.Алтанбагана

-90 кг: Э.Мөнхжаргал

-100 кг: Л.Отгонбаатар

Эмэгтэй:

-48 кг: М.Уранцэцэг

-52 кг: Ч.Аззаяа

-57 кг: Л.Энхрийлэн

-63 кг: Б.Мөнгөнчимэг

-63 кг: Б.Ганхайч

+78 кг: Э.Гандиймаа нарын 15 тамирчин Парисын дэвжээнд хүч үзнэ.

Уг тэмцээнд 73 орны 430-аад тамирчин хоёр өдрийн турш өрсөлдөнө.

Хуваалцах