Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Парисын их дуулгад Монголын 12 жүдоч зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод хоёрдугаар сарын 1-нд болно.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Парисын их дуулгад Монголын 12 жүдоч зодоглоно
Парисын их дуулгад Монголын 12 жүдоч зодоглоно. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод хоёрдугаар сарын 1-нд болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгчээ.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.

Хуваалцах