Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пастелийн бүтээлийн анхны хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ

Уг үзэсгэлэнд 15 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пастелийн бүтээлийн анхны хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ
Пастелийн бүтээлийн анхны хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол уран бүтээлчдийн пастелийн бүтээлийн анхны хамтарсан үзэсгэлэн Монгол арт галирейд энэ сарын 12-нд нээгдэх гэж байна.

Уг үзэсгэлэнд 15 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдэх аж.

Тодруулбал, Монгол Улсын төрийн соёрхолт, ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн До.Болд, соёлын гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач П.Цэгмид, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян, гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, зураач дизайнер Н.Нямжав, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, доктор профессор Ц.Эрдэнэцог, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, СУИС-ын профессор, ДУДС-ийн хүндэт профессор Б.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Ц.Сүхээ, Д.Батдорж, З.Уянга, А.Чадраабал, Э.Гансүх, зураач Б.Түвшин, Л.Оргилболд, Б.Болортуяа нар оролцоно.

Үзэсгэлэн энэ сарын 22-нд хаагдана.

Хуваалцах