Пауэрлифтингийн ААШТ-ээс Монголын гурван тамирчин долоон медаль хүртлээ
Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлөн 12 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Мэдээллийн алба

Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлөн 12 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Үүнээс ААШТ-ий ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав.
Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.


















