Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.

Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ.

Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах