Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ маргааш өндөрлөнө

Мастеруудын ДАШТ-д гадаадын тамирчдаас гадна дасгалжуулагч, албаны гээд нийт 331 хүн манай улсад хүрэлцэн ирсэн юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 27 тамирчин оролцож байгаа бөгөөд уржигдар эхний медалийн эзэн тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ маргааш өндөрлөнө
Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ маргааш өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод үргэлжилж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа тус тэмцээнд 23 орны баг тамирчид өрсөлдөж байгаа юм. “Holiday Inn” зочид буудлын танхимд болж байгаа тус тэмцээний медальтнууд эхнээсээ тодорч эхэллээ.

Мастеруудын ДАШТ-д гадаадын тамирчдаас гадна дасгалжуулагч, албаны гээд нийт 331 хүн манай улсад хүрэлцэн ирсэн юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 27 тамирчин оролцож байгаа бөгөөд уржигдар эхний медалийн эзэн тодорлоо.

МУБИС-ийн БТС-ийн ахмад багш Ж.Баасандамба 70-аас дээш насны 66 кг-ийн ангилалд өрсөлдөж, нийлбэрээр 300 кг-ыг өргөн энэ төрлөөс дөрвөн алтан медаль хүртсэн байна. Тэрбээр 75 насандаа мастеруудын дэлхийн аварга болов.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа пауэрлифтингийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгджээ. Манай тамирчид 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртээд байна.

ОУХМ Б.Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоож, дэлхийн аварга болсон. Мөн "Рио 2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар ДАШТ-ээс хоёр алтан медалиа хүртсэн бөгөөд мөн хоёр ч рекорд тогтоосон. Түүний хувьд энэ сард Индонезид болох Пара Азийн III наадамд өрсөлдөх юм.

Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн маргааш өндөрлөнө.

Хуваалцах