Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Пьер-Амбройсе Боше 800 метрийн шинэ дэлхийн аварга боллоо

Эрэгтэйчүүдийн 800 метрийн зайн шигшээ уралдаан болж,25 настай франц залуу Пьер-Амбройсе Боше тэргүүн байрт барианд орж, энэ зайн шинэ дэлхийн аварга боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пьер-Амбройсе Боше 800 метрийн шинэ дэлхийн аварга боллоо
Пьер-Амбройсе Боше 800 метрийн шинэ дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 800 метрийн зайн шигшээ уралдаан болж, энэ уралдаан мөн олны таамгийг эвдсэн, сонирхолтой уралдаан болж 25 настай франц залуу Пьер-Амбройсе Боше тэргүүн байрт барианд орж, энэ зайн шинэ дэлхийн аварга боллоо. Тэгвэл 2-р байрт Польшийн Адам Кшот шалгарч, дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан болсон бол Кенийн Кипеоген Бетт хүрэл медалийн болзол хангажээ.

Хуваалцах