Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Петер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” шинэ бүтээлийн төслийн тэтгэлэгт уралдааны эзэд тодров

МУИС-ийн “Социологи нийгмийн ажлын тэнхим”-ийн “Залуу социологич клуб”-ын оюутнуудын санаачилсан “Нийгмийг дүрс зургийн хэлээр илэрхийлэхүй төсөл” тэргүүлж, “Гэрэлт морьд” хөтөлбөрөөс нийт 3500000 төгрөгийн санхүүжилт авахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Петер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” шинэ бүтээлийн төслийн тэтгэлэгт уралдааны эзэд тодров
Петер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” шинэ бүтээлийн төслийн тэтгэлэгт уралдааны эзэд тодров. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл /МУЗ/ Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Петер Морроугийн гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” шинэ уран бүтээлийн төслийн тэтгэлгийн уралдааныг 5 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус тэтгэлэгт хөтөлбөр мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг тэтгэлгийн уралдааныг 2022 оны 2 дугаар сард зарлаж, 2022 оны 3 дугаар сарын 25-н хүртэл 19 төслийн санал хүлээн авчээ.

Ийн МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хорооны саналаар МУИС-ийн “Социологи нийгмийн ажлын тэнхим”-ийн “Залуу социологич клуб”-ын оюутнуудын санаачилсан “Нийгмийг дүрс зургийн хэлээр илэрхийлэхүй төсөл” тэргүүлж, “Гэрэлт морьд” хөтөлбөрөөс нийт 3500000 төгрөгийн санхүүжилт авахаар болжээ.

Хуваалцах