Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пикассогийн өдрийн тэмдэглэлийг Парисийн музейд өгчээ

Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн ууган охин Майя Пикассо эцгийнхээ өдрийн тэмдэглэлийн дэвтрийг энэ сарын 25-нд Парис хот дахь зураачийн музейд бэлэглэжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пикассогийн өдрийн тэмдэглэлийг Парисийн музейд өгчээ
Пикассогийн өдрийн тэмдэглэлийг Парисийн музейд өгчээ. Зураг: МҮОНРТ

Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн ууган охин Майя Пикассо эцгийнхээ өдрийн тэмдэглэлийн дэвтрийг энэ сарын 25-нд Парис хот дахь зураачийн музейд бэлэглэжээ.

Уг музей нь Пикассогийн уран бүтээлийн баялаг өвийг хадгалсан музей ба 300 гаруй үзмэртэй ажээ. Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг Пикассо 1908- 1960 оны хооронд хөтөлж байсан гэнэ.

Пикассо 1881 оны аравдугаар сарын 25-нд Испанид мэндэлсэн ба 1973 онд Франц улсад нас барсан байна. “The Times” сэтгүүлээс 2009 онд Пикассог XX зууны шилдэг зураачаар тодруулсан юм.

Кубизм, сюрреализмын нэрт төлөөлөгч тэрбээр барималч, зохион бүтээгч байжээ.


Хуваалцах