Пиллис Францис 400 метрийн зайн шинэ аварга боллоо
16 дахь удаагийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн зайн шигшээ уралдаан тун сонирхолтой болж, олны таамаглаагүй тамирчид шилдэг амжилтыг үзүүллээ.
Мэдээллийн алба

Английн Лондон хотноо болж байгаа 16 дахь удаагийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн зайн шигшээ уралдаан тун сонирхолтой болж, олны таамаглаагүй тамирчид шилдэг амжилтыг үзүүллээ. Өнгөрсөн зуны Риогийн олимпийн энэ зайн аварга, 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Багамын арлын тамирчин Шонэе Миллер-Үйбо энэ удаад медаль хүртэж чадсангүй. Харин АНУ-ын тамирчин Пиллис Францис 49.95 секундын амжилтаар тэргүүн байрт шалгарч, анх удаа дэлхийн аварга боллоо. Мөн түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн аваргын тэмцээний 9 алтан медальт, олимпийн наадмын 6 алтан медальт алдарт тамирчин Аллисон Феликс хүрэл медалийн эзэн болжээ.


















