Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Платини ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Мишель Платини ФИФА-гийн Ерөнхийлөгч Зепп Блаттераас хүлээн авсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Платини ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй
Платини ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй. Зураг: МҮОНРТ

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Мишель Платини ФИФА-гийн Ерөнхийлөгч Зепп Блаттераас хүлээн авсан их хэмжээний мөнгийг хууль ёсны үндэслэлтэй байсан хэмээн мэдэгдлээ. 2011 онд Блаттер 2 сая швейцари франк буюу 2.1 сая орчим америк долларыг Платинид шилжүүлсэн асуудлаар одоо Швейцарит эрүү үүсгэн мөрдөн шалгаж байгаа юм.

УЕФА-гийн Ерөнхийлөгч Платини Францын өдрийн сонин Ле Монд-д өгсөн ярилцлагадаа энэ тухай ярихдаа ФИФА-гийн Ерөнхийлөгчид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд хуулийн дагуу 2 сая швейцари франк хүлээн авсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр энэ үйлдлээ ажлынхаа хөлсийг авсан зүй ёсны хэрэг хэмээн тайлбарлаад, ирэх оны 2-р сард зохион байгуулагдах ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй болохоо онцолсон байна.

Платинигийн хэлснээр түүний зөвлөх үйлчилгээний хөлсөнд Блаттер жилд 1 сая швейцари франк төлөхөөр тохирсон юм байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ болон түүний хөлсийг тусгасан гэрээг талууд бичгээр байгуулаагүйг Платини хүлээн зөвшөөрсөн ч Швейцарийн хуулиар аман гэрээ бичгээр үйлдсэн гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилдэг хэмээн ярьсан байна. Швейцарийн эрх баригчид Блаттерийг ФИФА-гийн төсвийг зүй бусаар зарцуулсан хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм.

Түүнчлэн энэ хэрэгт УЕФА-гийн тэргүүн Платиниг гэрчээр татан, мэдүүлэг авсан. Блаттер Платинид их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь илэрсний дараа энэ сарын эхээр ФИФА-гийн ёс зүйн хороо Блаттер, Платини нарыг 90 хоногийн хугацаагаар албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байгаа юм.

Хуваалцах