Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана
"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна. 13 дахь жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
"Дүнжингарав" худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын долоон автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол энэ өдрүүдэд 49.5 рейс хийхээр боллоо.

Түлхүүр үг:"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана
Хуваалцах