Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Plyatime-2014" наадам бямба, ням гарагт болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Plyatime-2014" наадам бямба, ням гарагт болно
"Plyatime-2014" наадам бямба, ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно. "PLAYTIME-2014" наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

"Playtime-2014" наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах