Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Poetry night” Vol.3 энэ сарын 30-нд болно

Яруу найргийн цэнгэл жаргалыг мэдрүүлж, гайхалтай найрагчдыг нэгэн дор цуглуулж байгаа “Poetry night” Vol.3 цуврал энэ сарын 30-нд 19:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Poetry night” Vol.3 энэ сарын 30-нд болно
“Poetry night” Vol.3 энэ сарын 30-нд болно. Зураг: МҮОНРТ

Яруу найргийн цэнгэл жаргалыг мэдрүүлж, гайхалтай найрагчдыг нэгэн дор цуглуулж байгаа “Poetry night” Vol.3 цуврал энэ сарын 30-нд 19:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм байна.

Энэ удаа 1990-ээд онд уран бүтээлээрээ тодрон гарсан нэгэн үеийн яруу найрагчид нэгэн тайзнаа гарах аж. Тодруулбал, “Poetry night” Vol.3 цувралд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын гурван удаагийн эзэн, яруу найрагч Цоодолын Хулан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Хайдавын Чилаажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх гэсэн таван яруу найрагч оролцож гайхамшигт шүлэг найргаа болон зохиосон дуу хуураа үзэгч түмэнд хүргэнэ.

Хуваалцах