Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Польш улсад амьдардаг монголчууд эх орондоо маск, хамгаалалтын хувцас илгээлээ

Коронавирусийн халдвар урд хөршид гарч бидний сэтгэлийг түгшээж байгаа энэ өдрүүдэд Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, монголчууд "Эх орондоо маск илгээцгээе" аяныг санаачлан хандив цуглуулж нийт 40 мянган маск, хамгаалалтын 100 ширхэг хувцсыг явуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польш улсад амьдардаг монголчууд эх орондоо маск, хамгаалалтын хувцас илгээлээ
Польш улсад амьдардаг монголчууд эх орондоо маск, хамгаалалтын хувцас илгээлээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусийн халдвар урд хөршид гарч бидний сэтгэлийг түгшээж байгаа энэ өдрүүдэд Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, монголчууд "Эх орондоо маск илгээцгээе" аяныг санаачлан хандив цуглуулж нийт 40 мянган маск, хамгаалалтын 100 ширхэг хувцсыг явуулжээ. Польш улсад 100 гаруй монгол эмч, 1000 орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг. Эмч нар Монгол орны тэр тусмаа эрүүл мэндийн салбар дахь үйл явдлыг анхааралтай ажиглаж, боломжтой үедээ тусламж явуулж хамтран ажилладаг уламжлалтай. Энэ тухай "Монголын мэдээ" сувгийн Польш улс дахь сурвалжлагч С.Цэрэндэмбэрэл мэдээ ирүүллээ.

Хуваалцах