Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Польшийн алдарт дуучин Монголд тоглолтоо хийнэ

Анна Мариа Ёопек нь кариерынхаа туршид ганцаарчилсан студын цомог 12, хамтарсан цомог дөрвийг гаргаж байснаас гадна анхлан "Евровижн 1997" дууны тэмцээнээр олны танил болж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн алдарт дуучин Монголд тоглолтоо хийнэ
Польшийн алдарт дуучин Монголд тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Польш Улсын алдарт дуучин Анна Мариа Ёопек Төрийн шагналт "Баян Монгол" чуулгатай хамтран энэ сарын 17-нд Улсын Филармонийн тайзнаа тоглолтоо хийх гэж байна.

Анна Мариа Ёопек нь кариерынхаа туршид ганцаарчилсан цомог 12, хамтарсан цомог дөрвийг гаргаж байснаас гадна анхлан "Евровижн 1997" дууны тэмцээнээр олны танил болж байжээ.

Түүнийг Польшийн урлагийг дэлхийд сурталчилж, таниулсны төлөө 2015 онд ерөнхийлөгч Бронислав Коморвски "Полониа Реститутагийн Хүлэг Баатрын Загалмайн одон"-оор шагнажээ.

Хуваалцах