Польшийн кино өдөрлөг өнөөдөр, маргааш болно
Кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн байранд болно. Мөн өнөөдөр13:00 цагаас Ирена Сендлерийн тухай кино, маргааш 14:00 цагаас "Амийг амиар" кино тус тус гарах юм байна.
Мэдээллийн алба

Польшийн кино өдөрлөг өнөөдөр, маргааш болно. Тус өдөрлөгийг СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Бээжин дэх Польш Улсын Элчин сайдын яам хамтран найм дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгийн хүрээнд энэ удаад Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтнүүд болон түүхэн хүмүүсийн талаарх кино үзүүлэх аж.
Мөн энэ үеэр дэлхийн II дайнд Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2500 хүүхэд аварсан Ирена Сендлерийн түүхээс өгүүлсэн "Бортгонд нуусан амь" номын нээлт болох гэнэ.
Тус ном нь 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Америкт бестселлер болж байжээ.
Кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн байранд болно. Мөн өнөөдөр13:00 цагаас Ирена Сендлерийн тухай кино, маргааш 14:00 цагаас "Амийг амиар" кино тус тус гарах юм байна.


















