Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Польшийн төгөлдөр хуурч Монголд тоглолтоо хийнэ

Польш улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн төгөлдөр хуурч Монголд тоглолтоо хийнэ
Польшийн төгөлдөр хуурч Монголд тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Польш улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн хүрээнд Польшийн нэрт төгөлдөр хуурч Адам Кошмея Монголын нийслэл Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр болжээ. Энэ сарын 20-нд 18:00 цагаас Улсын филармонийн тайзнаа тоглогдох тус арга хэмжээнд Адам Кошмея хөгжмийн зохиолч Шопен, Падеревски нарын бүтээлээс тоглоно.

Мөн тоглолтын төгсгөлд Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчтэй хамтран төгөлдөр хуур болон морин хуурын хослолыг эгшиглүүлэх аж.

Хуваалцах