“Порту” 1:3 “Бешикташ”
“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “G” хэсэгт “Бешикташ”, “Порту” клубууд эхний тойргийн тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “G” хэсэгт “Бешикташ”, “Порту” клубууд эхний тойргийн тоглолтоо Португалийн “Драгау” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн байна. Энэ тоглолтод Туркийн аваргууд 3:1-ийн харьцаатайгаар хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь хожжээ. Энэ тоглолтод "Порту" клубын хаалгач, хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг, авч үзээгүй цом гэж үгүй Икер Касильяс "Аваргуудын лиг"-ийн 19 дэx улиралдаа оролцосноор Английн "Манчестер Юнайтед" багийн домогт хөлбөмбөгчин Райан Гиггзийн амжилтыг давтлаа.
“Порту” Португал – “Бешикташ” Турк 1:3 (1:2, 0:1)
Гоол: 0:1 – 13' Талиска, 1:1 – 21', Тошич (автогол), 1:2 – 28' Тосун, 1:3 – 86' Бабел.
“Порту” – Касильяс, Рикарду Перейра, Фелипе, Маркано, Теллес, Корона (Андре Андре, 46), Оливер Торрес (Отавио, 46), Данилу Перейра (Эрнани, 82), Браими, Марега, Соарес.
“Бешикташ” – Фабрисио, Адриано (Уйсал, 87), Пепе, Тошич, Эркин, Хатчинсон, Озъякуп (Медель, 65), Куарежма (Негредо, 73), Талиска, Бабел, Тосун.
Шар хуудас: Рикарду Перейра (11), Эркин (67), Андре Андре (81).


















