Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Португалийн “Бенфика" клуб шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийлээ

Португалийн “Премьер Лиг”-ийн тэмцээнийн 2017/18 оны улирал нээлтээ хийлээ. Лигийн тэмцээний шинэ улирлыг нээж өнгөрсөн улирлын аварга “Бенфика”, “Брака” клубтэй тоглолсон байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португалийн “Бенфика" клуб шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийлээ
Португалийн “Бенфика" клуб шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийлээ. Зураг: МҮОНРТ

Европ тивийн шилдэг лигүүдийн нэг Португалийн “Премьер Лиг”-ийн тэмцээнийн 2017/18 оны улирал нээлтээ хийлээ. Лигийн тэмцээний шинэ улирлыг нээж өнгөрсөн улирлын аварга “Бенфика”, “Брака” клубтэй тоглолсон байна.

Португалийн лигийн тэмцээнд хамгийн олон удаа буюу 36 удаа түрүүлсэн шилдэг баг Лиссабон хотын “Бенфика” клуб “Де Луз” цэнгэлдэх хүрээлэндээ 65 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор энэ өдрийн тоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхний үеийн 15 дахь минутад талбайн эзэн баг “Бүргэдүүд”-ээс Бразил хагас хамгаалагч Хонасын зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг 25 настай Швейцарь залуу Харис Сеферович амжилттай төгсгөж, энэ улирлын эхний гоолоо оруулсан. 33 настай Хонас улмаар энэ тоглолтын 30 дахь минутад хүчтэй цохилтоор улирлын эхний гоолоо оруулж, тооны харьцааг 2:0 болгон өөрчилжээ.

Тэгвэл зочин баг “Брага” клубээс тоглолтын 1-р үеийн төгсгөлд Рикарду Эшгайюгийн дамжуулалтаар Египет довтлогч Ахмед Хассан гоолыг оруулж, тоглолтын эхний үе 2:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар тоглолтын 2-р үеийн 57 дахь минутад Аргентин хагас хамгаалагч Эдуардо Сальвио багийнхаа хожлыг бататгаж, 3 дахь гоолыг нь оруулсанаар энэ өдөр Португалийн “Бенфика” клуб өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авч, энэ улирлын эхний хожлоо, эхний 3 оноогоо авлаа.

Хуваалцах