Pubg Mobile-ийн ДАШТ-д оролцсон Монголын баг дөрөв, тавдугаар байр эзэлжээ
Дэлхийн аварга шалгаруулах “PMGC-2022” тэмцээнд дөрөвдүгээр байранд шалгарсан GodLike Stalwarts баг $80,000-ийн эзэд болсон бол тавдугаар байранд шалгарсан IHC Esports баг $60,000-ийн эзэд болжээ.
Мэдээллийн алба

Pubg Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилж, Монгол улсаас оролцсон Godlike Stalwart E-sports баг дөрөв, IHC E-sports баг тавдугаар байранд орлоо.
Дэлхийн аварга шалгаруулах “PMGC-2022” тэмцээнд дөрөвдүгээр байранд шалгарсан GodLike Stalwarts баг $80,000-ийн эзэд болсон бол тавдугаар байранд шалгарсан IHC Esports баг $60,000-ийн эзэд болжээ.
Тус тэмцээнд Gunslinger /Шилдэг тоглогч/ шагналын эзнээр Stalwart E-sports багийн TOP шалгарлаа. Ийнхүү тэрээр Finals MVP цомын эзэн боллоо.


















