Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо /Бичлэг/

63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо /Бичлэг/
Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо.

63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялав.

Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав дахь, эмэгтэйчүүдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь дэлхийн аварга болж байна.

Тодруулбал Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.

П.Орхон эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялсан.

Улмаар Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж хагас шигшээд олимпийн хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр буюу 13:0 ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ.

Хуваалцах