Пусаны хэт холын марафон гүйлтэд Монголын хоёр тамирчин өндөр амжилт үзүүллээ
Далайн эргийн 14 дахь удаагийн тэмцээн 50 км-ын зайд өрнөсөн бөгөөд ахмадын ангилалд З.Нина алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Мэдээллийн алба

БНСУ-ын Пусан хотод хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж, Монголын хоёр тамирчин өндөр амжилт үзүүллээ.
Далайн эргийн 14 дахь удаагийн тэмцээн 50 км-ын зайд өрнөсөн бөгөөд ахмадын ангилалд З.Нина алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Харин Р.Эрдэнэ-Оргил зургадугаар байрт орсон байна. Тэд үргэлжлүүлэн Чэжү хотод 100 км-ын зайн олон улсын тэмцээнд оролцоно.


















