“Пушкаш”-д П.Ууганбаяр, А.Дөлгөөн нар суралцахаар болжээ
Өнгөрсөн сард явагдсан “Пушкаш" академиийн сонгон шалгаруулалтад клуб болон орон нутгийн залуу хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон. Үүнээс тэд шалгарсан юм.
Мэдээллийн алба

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш” мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар жилийн хугацаатайгаар суралцахаар болжээ.
Өнгөрсөн сард явагдсан “Пушкаш" академиийн сонгон шалгаруулалтад клуб болон орон нутгийн залуу хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон. Үүнээс тэд шалгарсан юм.
Гэхдээ тэд Унгарыг зорих эсэх нь тухайн тоглогчийн багийн зөвшөөрлөөс хамаарах аж.


















