Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ

Цагаан олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар орой 21:00 цагаас эхлэх юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Цагаан олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар орой 21:00 цагаас эхлэх юм. БНСУ-ын зүүн хойд нутгийн Канвонь-ду аймгийн Пёнчан хотноо болох өвлийн олимпийн наадамд зориулж 78 сая америк долларын өртгөөр 35 мянган хүний суудалтай олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барьжээ.

Тус цэнгэлдэх хүрээлэнд таван тивийн 92 улсын баг тамирчид жагсан орж ирснээр олимпийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж, “Пёнчан-2018” өвлийн 23 дугаар олимпийн наадмын бамбар бадамлан асах юм.

Хуваалцах