Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Пёнчан-2018" өвлийн олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, тэтгэлэг гардуулав

"Пёнчан-2018" өвлийн XXIII олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2 дугаар сарын 9-25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ.

ОЛ
Олимпизм

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Пёнчан-2018" өвлийн олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, тэтгэлэг гардуулав
"Пёнчан-2018" өвлийн олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, тэтгэлэг гардуулав. Зураг: МҮОНРТ

"Пёнчан-2018" өвлийн XXIII олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2 дугаар сарын 9-25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ.

Цанын шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар бэлтгэл хангагчдын хамтаар дасгалжуулагч Хаш-Эрдэнэ-ний удирдлага дор Олимпийн наадмын өмнөх бэлтгэл,цугларалтыг Хандгайтад базааж байна.

Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай газар дээр нь танилцаж, санал солилцсоноос гадна Олимпийн эв санааны нэгдлийн тэтгэлгийг гардуулан өгч, Олимпийн наадамд Монгол улсынхаа нэрийг дуурсган амжилттай оролцохыг хүслээ.“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан 4 тамирчнаас хоёр нь Олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн байна.Монголын үндэсний олимпийн хороо

Хуваалцах