Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пёнчаны өвлийн наадмын бэлтгэлд 10 тэрбум ам.доллар шаардагджээ

БНСУ нь 1988 онд зуны олимпийн наадмыг Сөүл хотод зохион байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн өвлийн наадмыг зохион байгуулахад нийт 10 тэрбум ам.долларын зардал гарч байгаа нь 2014 оны Сочигийн олимпоос

ОЛ
Олимпизм

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пёнчаны өвлийн наадмын бэлтгэлд 10 тэрбум ам.доллар шаардагджээ
Пёнчаны өвлийн наадмын бэлтгэлд 10 тэрбум ам.доллар шаардагджээ. Зураг: МҮОНРТ

БНСУ нь 1988 онд зуны олимпийн наадмыг Сөүл хотод зохион байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн Пёнчаны өвлийн наадмыг зохион байгуулахад нийт 10 тэрбум ам.долларын зардал гарч байгаа нь 2014 оны Сочигийн олимпоос 5 дахин бага хөрөнгө гаргаж байгаа хэрэг юм. Харин Сочи-2014 өвлийн Олимпийг түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зохион байгуулсан наадамд тооцдог байна.

Пёнчан хот нь хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэгжүүлсэн зурвасаас 50 милийн зайд оршдог юм байна. Олимп зохион байгуулах сонгон шалгаруулалтад тэнцэхэд шинээр тавих хурдны галт тэрэгний төсөл их нөлөөлжээ. Улсынхаа хойд хэсэгт орших Пёнчан хот руу нийслэл Сөүлээс 1 цагийн дотор зорчиж болох аж.

Нийт 15 спортын төрлөөр 102 медаль гардуулах юм байна. 2018 оны Олимпийн наадмыг зохион байгуулах шалгаруулалтад Германы Мюнхен, Францын Аннси болон Пёнчан зэрэг нийт 3 хот өрсөлдсөн юм байна.

Хуваалцах