Рамазан Кадыровын нэрэмжит тэмцээн болно
Тодруулбал, 61 кг-д 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, 74 кг-д 2014 оны дэлхийн аварга Хетик Цаболов, 65 кг-д 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, 70 кг-д 2009 оны дэлхийн дэд аварга Расуль Жукаев нар барилдана.
Мэдээллийн алба

Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит эрэгтэйчүүдийн багийн цомын тэмцээн нөгөөдөр Грозный хотод болно.
Узбекистан, Киргизстан, Казахстан, Турк, Беларусь, Европ болон ОХУ-ын шигшээ, Чечений “Ахмат” клуб гэсэн найман баг өрсөлдөх энэхүү сонирхолтой тэмцээнд зохион байгуулагч орны клубээс хоёр дэлхийн аварга, хоёр ДАШТ-ий медальтай тамирчин багтжээ.
Тодруулбал, 61 кг-д 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, 74 кг-д 2014 оны дэлхийн аварга Хетик Цаболов, 65 кг-д 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, 70 кг-д 2009 оны дэлхийн дэд аварга Расуль Жукаев нар барилдана.
Түүнчлэн 86 кг-д энэ жилийн Европын аварга Даурен Куруглиев, 57 кг-д Зелимхан Абакараов, 97 кг-д Тамерлан Расуев, 125 кг-д Адлан Ибрагимов нар багтав.


















