Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Реал Мадрид" 3:0 “АПОЭЛ”

“Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “H” хэсэгт багтсан Киприйн “АПОЭЛ”, Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багууд нээлтийн тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Реал Мадрид" 3:0 “АПОЭЛ”
“Реал Мадрид" 3:0 “АПОЭЛ”. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2017/18 оны улирал “H” хэсэгт багтсан Киприйн “АПОЭЛ”, Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багууд нээлтийн тоглолтоо хийлээ. Испанийн нийслэл Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өдгөө 32 настай Роналду “Аваргуудын лиг”-ийн 106, 107 дахь гоолуудаа оруулж, дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг, “Реал Мадрид” багийн ахлагч Серхио Рамос багийнхаа төлөөх 69 дэх гоолоо унаж татаж оруулсанаар 3:0-ийн харьцаатай хожжээ.

Зинединь Зиданаар удирдуулсан“Реал Мадрид” бүх тэмцээний хүрээнд сүүлийн 72 тоглолтод гоол оруулсан нь ийнхүү дээд амжилт болон бүртгэгдлээ. Мөн эзэн xааны баг "Аваргуудын лиг"-т талбайдаа xийсэн сүүлийн 37 тоглолтдоо дараалан гоол оруулаад байна. Мөн энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Криштиану Роналду энэ тоглолтод торгуулийн цохилтоос гоол оруулж, "Аваргуудын лиг"-т хамгийн олон удаа буюу 12 гоол торгуулийн цохилтоос оруулсан амжилтын эзэн боллоо. Мөн тэрээр сүүлийн 6 жил дараалан аваргуудын лигийн нээлтийн тоглолтод гоол оруулаад байна. Түүнчлэн "CR7" бүx тэмцээний xүрээнд xаалгаа оносон сүүлийн 16 цохилтынхоо 12-ыг нь гоол болгоод байна.

“Реал” Мадрид Испани – “АПОЭЛ” Кипр 3:0 (1:0, 2:0)

Гоол: 1:0 – 12' Роналду, 2:0 – 51', Роналду (торгуулийн цохилтоос), 3:0 – 61' Рамос.
“Реал” Мадрид – Навас, Карвахаль, Начо, Рамос, Марсело, Каземиро, Модрич, Ковачич (Кроос, 25), Иско (Себальос, 72), Роналду, Бэйл (Майораль, 82).
“АПОЭЛ” – Ватерман, Вурос, Руэда, Карлао, Лаго, Шаллаи (Фариас, 60), Винисиус, Нуну Мораиш, Алонефтис, де Камарго (Поте, 83), Эбесилио (Захид, 73).
Шар хуудас: Карвахаль (52), Шаллаи (53), Эбесилио (63), Фариас (90).

Хуваалцах