Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Реал Мадрид” баг 16 настай довтлогч хүүг 63.6 сая ам.доллароор "худалдаж авна"

Түүнийг 2024 оны долдугаар сард хууль ёсны насанд хүрэхэд нь “Реал Мадрид” баг бүрэлдэхүүндээ авах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Реал Мадрид” баг 16 настай довтлогч хүүг 63.6 сая ам.доллароор "худалдаж авна"
“Реал Мадрид” баг 16 настай довтлогч хүүг 63.6 сая ам.доллароор "худалдаж авна". Зураг: МҮОНРТ

Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Бразилын “Палмейрас” багийн 16 настай довтлогч Эндрикийг 63.6 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцжээ.

Түүнийг 2024 оны долдугаар сард хууль ёсны насанд хүрэхэд нь “Реал Мадрид” баг бүрэлдэхүүндээ авах аж.

Эндрик аравдугаар сард Бразилын "Палмейрас" багт анхны тоглолтоо хийсэн. Энэ үеэр тус багийн гоолдсон хамгийн залуу тоглогч болж, 2022 оны Бразилын "Сери А"-ийн аварга болоход тусалсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Палмейрас багийн ерөнхийлөгч Лейла Перейра хэлэхдээ, "Бид Бразилын хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн том хэлэлцээрийг дуусгалаа. Реал Мадридын санал нь Эндрикийн асар их авьяастайг нотолж байна" хэмээжээ.

Хуваалцах