Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Рентген системийг гаалийн газарт суурилуулна

Гэрээний дагуу Нуктек ХК нь чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг Замын-үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рентген системийг гаалийн газарт суурилуулна
Рентген системийг гаалийн газарт суурилуулна. Зураг: МҮОНРТ

Манай улсад БНХАУ-ын Засгийн газар болон МУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг нийлүүлэхээр болжээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч МУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Нуктек ХК-ны хооронд өнгөрсөн оны 10 дугаар сард бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу Нуктек ХК нь чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг Замын-үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах ажээ.

.

Хуваалцах